Та орон сууцтай болох зорилгодоо хүрсэн үү?

Хүний амьдралын анхдагч чухал хэрэгцээ бол агаар, хоол, ус, орон байр, хувцас, дулаан тухлаг орчин, нойр зэрэг байдаг. Таны тав тухтай амьдрах орон байрны хэрэгцээ хангагдсан уу? Хэрэв үгүй бол.....Бид туслахад бэлэн байна.

1.

Таны гадны орныг зорих болсон анхны төлөвлөгөө юу байсан бэ? Энэ асуултыг хамгийн сүүлд хэзээ өөртөө тавьсан бэ?

2.

Тийм бол Лизинг гэж юу вэ?

3.

Мөрөөдлийнхөө орон сууцтай хэрхэн учрах вэ?

4.

Лизингийн үйлчилгээ орон сууцны зээлээс ялгаатай юу?

Хурдацтай хөгжиж буй Дэлхийтэй хөл нийлүүлэн алхах

Суралцах, мэдлэг боловсрол оо нэмэгдүүлэх

Амьдарч буй орчин нөхцөлөө сайжруулах

Ирээдүйд үр хойчдоо илүү ихийг үлдээх

Өөрийн болон үр хүүхдүүдийнхээ мэдлэг боловсролыг нэмэгдүүлэх

Аав, ээж, эхнэр, нөхөр, үр хүүхдүүдтэйгээ илүү сайхан амьдрах

Лизингийн үйлчилгээ авах гэж буй хүмүүст өгөх зөвлөгөө

1

Төсвөө тодорхойлох

Юуны өмнө орон сууцаа зөв сонгох хэрэгтэй. Өөрийн хэрэгцээндээ ямар орон сууц сонгох нь маш чухал. Хамгийн чухал нь санхүүгийн боломж бололцоондоо тааруулж тооцох ёстойгоо мартаж болохгүй. Санхүүгийн боломжиндоо тааруулж сонгох уу, сэтгэл хөөрлөөр сонгож дараа нь санхүүгийн дарамтад орох уу гэдгийг шийдэх хэрэгтэй. Өөрт тохирсон, өөрийн боломжиндоо таарсан орон сууцыг сонгох хэрэгтэй

2

Урьдчилгаа төлбөр цуглуулах

Урьдчилгаа төлбөр аль болох ихийг цуглуул. Та өөрийн хүссэн байраа худалдан авахад зарцуулагдах хугацааг нарийн тодорхойлон хугацаатай хадгаламж нээх хэрэгтэй. Сар бүрийн тогтмол орлогоос тодорхой хэсгийг зорилготой хуримтлалруугаа хийгээрэй.

3

Өөрийн хэрэгцээг тодорхойлох

Хүний анхдагч гурван хэрэгцээний нэг бол яах ч аргагүй орон сууц юм. Ажил гэр хоёр ойрхон байх эсвэл хүүхдийн сургууль цэцэрлэг ойрхон байх нь танд маш олон давуу талыг авчирна. Тиймээс та өөрт хамгийн ойр хэрэгцээт орон сууцыг сонгоорой.

4

Мэргэжлийн хүнээс зөвлөгөө ав (Судалгаа хийх)

Орон сууц авахаар төлөвлөж байгаа бол судалгаа хийх нь маш чухал. Тухайн газар төвийн шугамтай холбогдсон байна уу? Барилгын компани өмнө нь ямар барилга барьж байсан бэ? гэх мэт олон мэдээллийг шалгах ёстой. Гэвч энгийн иргэд энэхүү мэдээллээс хол байдгаас болж алдах нь олонтой. Мэдээлэлтэй ойр байдаг мэргэжлийн хүнээс зөвлөгөө аваарай

5

Даатгуулах (Эрсдэлээс өөрийгөө хамгаалах)

Түрээсээр худалдан авсан орон сууцаа эд хөрөнгийн даатгалд даатгуулах бөгөөд энэ нь ирээдүйд учирч болох ус алдах, галын аюулаас хамгаална. Энэхүү даатгалын хураамжийг орон сууцны үнэлгээний дүнгээс тооцдог. Санхүүгийн түрээсийн үлдэгдэл дүнгээс тооцож амь нас болон гэнэтийн ослын даатгалд хамруулдаг. Энэхүү даатгал нь ирээдүйд учирч болзошгүй олон эрсдэлүүдээс хамгаална.

6

Хамгийн боломжит лизингийн нөхцлийг сонгох

Та ипотекийн нөхцөл хангаад орон сууцны зээл авах хүсэлтэй байгаа бол таны орлого урт хугацаанд тогтвортой 5-6 жилийн дараа ч сар тутамд төлдөг төлбөрийг төлөх чадвартай байх уу гэдгийг бодолцох хэрэгтэй. Харин нөгөө талд гадаадад ажиллаж амьдардаг цалин орлого сайтай та урт хугацааны орон сууцны зээл авах нь эрсдэлтэй. Гадаад оронд 5 жил ажиллаад эх орондоо буцаж ирж амьдрах хүсэлтэй, явсан зорилго нь өөрийн гэсэн орон сууцтай болох төлөвлөгөөтэй бол богино хугацааны хүүгийн төлбөр багатай, орлого өндөр байх үедээ төлөөд дуусгах зээл нь тохиромжтой. Тиймээс хүн бүрт таарах лизингийн нөхцөл өөр учир та өөрт тохирох хамгийн тааламжтай лизингийн нөхцөлийг сонгоорой.

Холбоо барих

Монгол

IC тауэр, 12 давхар, Парисын гудамж-42, 1-р хороо, СБД, 14230, Улаанбаатар хот

9:30-18:30

+976-72002700,

ilease@invescore.mn

Ажиллах өдөр

Да

Mя

Лх

Пү

Ба

Амрах өдөр

Бя

Ня

Япон

401, 4F Queen's Tower A, 2-3-1 Minatomirai Nishi-ku,Yokohama city, Kanagawa, 220-6004

09:00-17:00

+81-45-264-7773,

+81-070-3286-4990

ilease@invescore.mn

Ажиллах өдөр

Да

Mя

Лх

Пү

Ба

Амрах өдөр

Бя

Ня

Солонгос

606, Euljiro 251, Jun-gu, Seoul 04564, Republic of Korea

Цагийн хуваарь Даваа – Баасан 09:30 – 18:30 Бямба, Ням 14:00 – 18:00

+82 010 5835 9075

ilease@invescore.mn

Ажиллах өдөр

Да

Mя

Лх

Пү

Ба

Бя

Ня